УВС АЙМГИЙН ШҮҮХЭД ӨМГӨӨЛӨГЧИД АЖЛЫН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО

2019-10-17 | Уншсан: 461

    Монголын Хуульчдын холбоо нь Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газартай хамтран өмгөөлөгчдийн ажлын өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг  2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Нээлтэд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, Хуульчдын холбооны сургагч багш, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, хуульч Ц.Азбаяр, өмгөөлөгч Ө.Нарантуяа, Монголын Хуульчдын холбооны Салбарын зохицуулагч О.Батдорж нар оролцсон юм.

   Өмгөөлөгчийн өрөөнд хууль тогтоомж, канон принтер, компьютер, зурагт, интернэт /wifi/ байрлуулж өгснөөр өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад түлхэц болж байгаа төдийгүй шүүх хурал хүлээх зуураа бусад нээлттэй шүүх хурлуудыг онлайнаар үзэх боломжтой болж байна. Түүнчлэн өмгөөлөгчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлах зэрэг олон давуу талтай юм.

   Өмгөөлөгчийн ажлын өрөөг тохижуулж, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж, дэмжлэг үзүүлсэн Увс аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, Салбарын зохицуулагч О.Батдорж нарт талархал илэрхийлье.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн