УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

2019-10-10 | Уншсан: 953

   Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн 9  дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараах ажлын байрыг зарлаж байна:

Ажлын байр:

Хууль зүйн туслалцааны төвийн нийслэл дэх салбаруудад улсын өмгөөлөгч.

Үндсэн чиг үүрэг:

  • Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх;

  • Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах.

Тавигдах шаардлага:

1. Монгол Улсын иргэн;

2. Хууль зүйн их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

3. Хуульчийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх авсан;

4. Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;

5. Албан хэрэг хөтлөлтийн ерөнхий мэдлэгтэй;

6. Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

7. Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт.

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/

2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

4. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар;

5. Дээд боловсролын дипломын хуулбар; /эх хувийн хамт/

6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно/

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

8. Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;

Материал хүлээн авах хугацаа:

   Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

   Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрдүүлж, өөрийн биеэр дурьдсан хугацаанд авчирч өгнө үү.

**Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Материал хүлээн авах хаяг:

Хууль зүйн туслалцааны төвийн байр. /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрны 3 давхарт 302 тоот, Хуульчдын гудамж, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар хот/

**Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4030 дугаарын утсаар холбогдоно уу.

http://lac.gov.mn/180.html

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн