“ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙ: БҮРТГЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-10-09 | Уншсан: 224

    Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим хамтран 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Өмчийн эрх зүй: Бүртгэлийн зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

   Хэлэлцүүлгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч дэд профессор, доктор Б.Амарсанаа, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар нэр нээж үг хэлсэн.

   Тус хэлэлцүүлэгт “Аж ахуйн үйл ажиллагааны улсын бүртгэлийн зарим асуудлууд” сэдвээр Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, доктор С.Энхбаяр,  “Япон Улсын газрын бүртгэлийн тогтолцооны түүхэн хөгжил, онцлог” сэдвээр хуульч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, өнөөгийн байдал” сэдвээр УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Ө.Өнөрлхам, “Хөрөнгийн бүртгэлийн онцлог: Өмчийн төрлөөс үл хамаарч бүртгэх түүний үр дагавар” сэдвээр Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, доктор Ц.Давхарбаяр, “Эд юмсын эрх зүйн үндэс болох газар бүртгэлийн суурь олголт болох нь” сэдвээр судлаач Ч.Батцэнгэл нар илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт нийт 48 хуульч оролцож, саналаа хуваалцсан юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн