АНУ-ын Хууль зүйн яамны зөвлөх, мужийн прокурор Питр Страссэрийг хүлээн авч уулзлаа

2019-10-09 | Уншсан: 322

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан АНУ-ын Хууль зүйн яамны Гадаад орнууд дахь Прокурорын байгууллагын туслалцаа, сургалт хариуцсан суурин зөвлөх, Луйзиана мужийн зүүн дүүргийн прокурор Питр Страссэрийг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтад Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар,  Зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан,  Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав,  хуульч Л.Баярт,  Ч.Анар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн туслах М.Номинцэцэг нар оролцсон.

  Уулзалтаар хоёр байгууллагын бүтэц, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцсоны зэрэгцээ Питр Страссэр нь Олон Улсад прокурорын чадавхыг бэхжүүлэх, Хууль тогтоомжийн үнэлгээ хийх, хөндлөнгийн аудит хийх, шинжээчээр ажиллах зэрэг арвин туршлагатай тул түүний туршлагаас хуваалцаж сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.

   Түүнчлэн Монголын Хуульчдын холбооны зүгээс хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан бөгөөд түүний зүгээс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн мэдэгдсэн.

   Сонирхуулахад, Питр Страссэр нь АНУ-ын Ерөнхийлөгчөөс томилогддог холбооны 93 ерөнхий прокурорын нэг бөгөөд дэргэдээ 7 туслах прокурортой аж. Тэрбээр АНУ-д дуулиан тарьсан авлигын хоёр том хэрэг дээр ажиллаж алдаршсаны зэрэгцээ АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Олон Улсын Прокурорын хамтын ажиллагааг дэмжих хөтөлбөрийн ерөнхий зөвлөхөөр 12 жил ажиллаж байгаа юм. Түүнчлэн санхүүгийн гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэргүүд болон гааль, Олон Улсын хар тамхины хууль бус эргэлт зэрэг хэргүүд дээр ажиллаж байсан туршлагатай ажээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн