ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2019-10-08 | Уншсан: 406

   Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны өдөрлөг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр боллоо. Өдөрлөгөөр Иргэний эрх зүйн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайлан, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Хорооны тэргүүн Ч.Отгонбаатар, Хөдөлмөрийн эрх дэд хорооны 2018-2019 оны үйл ажиллагааны тайланг Дэд хорооны зохицуулагч Н.Баасанжав, Оюуны өмчийн эрх зүйн дэд хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг Дэд хорооны зохицуулагч Э.Болорчулуун нар танилцуулав.

   Хорооны гишүүн хуульчдадаа зориулан “Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний доголдлоос үүсэх хариуцлага /харьцуулсан судалгаа/” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.Тамир (LL.M Nagoya  University), “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчим” сэдвээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш нар сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, хуульчдын сонирхсон асуултад хариулсан.

  • Хорооны тайланг ЭНД 
  • Хорооны 2020 оны төлөвлөгөөг ЭНД
  • Оюуны өмчийн эрх зүйн дэд хорооны тайланг ЭНД
  • Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тайланг ЭНД дарж татаж авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн