ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2019-10-03 | Уншсан: 302

   Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг хохирогч төвтэй болгох зорилгоор Монголын Хуульчдын холбоо нь Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

   Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.10.03/ болж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Ерөнхий захирал Ирен Хан нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ёслолд Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Тара Нил, Төслийн менежер А.Жаргалан, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Дэд дарга Ш.Жолбарс нар оролцсон юм.

  Талууд санамж бичгийн хүрээнд “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлнэ. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны зүгээс тус төслийг хэрэгжүүлэхэд гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдааны ажиглагч нарыг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх сургалтад хуульчдыг хамруулах, сургалтын гарын авлага боловсруулахад хамтран ажиллах юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн