ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.ЭНХ-ЭРДЭНЭ СОНГОГДЛОО

2019-09-30 | Уншсан: 1075

   Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны ээлжит хоёрдугаар Их хурал 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Их хуралд нийт 238 өмгөөлөгч нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсоноос 156 нь хүрэлцэн ирж оролцов.

  Хурлаар Өмгөөлөгчдийн хорооны болон Удирдах зөвлөлийн ажлын тайланг танилцуулах, Өмгөөлөгчдийн хорооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах, Өмгөөлөгчдийн хорооны Тэргүүнийг сонгох, Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийг сонгох, Өмгөөлөгчдийн хорооноос Холбооны зөвлөлд илгээх гишүүдийг сонгох сонгуулийг тус тус явуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн.

  Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Өмгөөлөгчдийн хорооны ээлжит хоёрдугаар их хурлын хурал даргалагчаар Д.Түвшинтамирыг, хурлын тэргүүлэгчээр Э.Ганхөлөг, Л.Данзанноров нарыг  сонгож, хуралдааны дэгийг сахиулж, хурлыг удирдан явууллаа. Мөн нууц санал хураалт явагдахтай холбогдуулан тооллогын комиссыг 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд тооллогын комиссын даргаар Б.Мөнхбат, гишүүдээр Д.Наранцэцэг, Г.Оюунцэцэг, Б.Баднайсүрэн, Л.Баярт нар сонгогдон ажиллав.

  Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Өмгөөлөгчдийн хорооны болон Удирдах зөвлөлийн сонгуульт хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг Өмгөөлөгчдийн хорооны дарга Д.Түвшинтамир танилцуулж, төлөөлөгчдийн санамж, шүүмжлэл, зөвлөмжийг сонсов.

2. Өмгөөлөгчдийн хорооны Тэргүүнийг сонгох сонгуулийг явуулсан бөгөөд тэргүүнд өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Энх-Эрдэнэ, Т.Урангэрэл нар нэр дэвшиж өрсөлдсөнөөс хамгийн олон саналыг Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ авч Өмгөөлөгчдийн хорооны Тэргүүнээр сонгогдлоо.

3. Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнд нийт 23 нэр дэвшигч өрсөлдсөнөөс дараах нэр бүхий өмгөөлөгчид хамгийн олон санал авч Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. Үүнд:

1. Л.Данзанноров

2. Г.Оюунцэцэг

3. Ч.Жадамба

4. Б.Баясгалан

5. Л.Баасанжав

6. М.Мөнгөнхүү

7. Д.Алтансүх

8. М.Хатанзориг

9. Г.Нандинцэцэг

10.Д.Цэндсүрэн

11.М.Цэндсүрэн

12. Э.Ганхөлөг

4. Өмгөөлөгчдийн хорооноос Хуульчдын холбооны зөвлөлд төлөөлөх гишүүнд нийт 9 нэр дэвшигч өрсөлдсөнөөс хамгийн олон санал авсан дараах нэр дэвшигчдийг Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр Их хуралд уламжлахаар боллоо. Үүнд:

  1. Б.Оюу-Эрдэнэ
  2. Б.Ганбаатар
  3. Д.Батсүх
  4. Б.Баатарсайхан

5.Өмгөөлөгчдийн хорооны дүрмийн нийт 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа.

  Сонгуульт 3 жилийн хугацаандаа үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан өмгөөлөгч Д.Түвшинтамир болон Удирдах зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж, Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн