“Дэлхийн хуульчдын форум”-д урьж байна

2019-09-20 | Уншсан: 1137

   Бүх Хятадын Хуульчдын холбооноос "Дэлхийн хуульчдын форум"-ыг "Шинжлэх ухаан, технологийн хөгжил ба Хууль зүйн үйлчилгээ" сэдвийн хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Гуанжу хотод зохион байгуулах гэж байна. Уг форумд БНХАУ болон бусад улс орны хуульч, шүүгч, судлаач, эрдэмтдээс гадна бизнес болон санхүүгийн 600 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд “Бүс ба Зам санаачилга”, “Шинжлэх ухаан, технологи”, “Олон улсын хөрөнгө оруулалт”, “Олон улсын худалдааны маргаан шийдвэрлэх арга зам”, “Нийтийн хууль, эрх зүйн үйлчилгээ", "Нийгмийн хариуцлага”  зэрэг дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрүүлнэ.

  “Дэлхийн хуульчдын форум” нь БНХАУ болон гадаад улс орны хуульчдын санал, туршлага солилцох явдлыг дэмжих, хил дамнасан хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.  Эрхэм хуульчид та бүхнийг тус уулзалтад оролцохыг урьж байна.

Хаана: БНХАУ, Гуанжу хот

Хэзээ: 2019 оны 12 дугаар сарын 09, 10

  Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.glf-china2019.net/glf/index/index.html холбоосоор, эсвэл Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Золзаяатай 70116004 утсаар болон zzaya.122@gmail.com хаягаар холбогдож авна уу.  

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн