ӨМГӨӨЛӨГЧДИЙГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА

2019-09-17 | Уншсан: 767

   Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 91 жилийн ой, Өмгөөлөгчийн мэргэшлийн баярын өдрийг тохиолдуулан хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Хуульчдын холбоо, хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим өмгөөлөгчийг шагнаж, урамшууллаа.

   Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Шаравын Оюумаа, Даш-Онолтын Дүгэржав, Содвоогийн Сувдмаа, Дэмчигжавын Намсрайжав, Санжидын Юмжирмаа, Мүүзээгийн Одонхүү, Зулзагын Нямсүрэн, Дашдэндэвийн Хуяг, Баасанжавын Баярмаа, Лувсандоржын Цуурай, Гомбосүрэнгийн Бат-Отгон, Тулгын Дэлгэрбаяр, Очирын Сарантуул, Дэмбэрэлийн Наранцэцэг, Бадамын Цагцалмаа, Ванчинсүрэнгийн Энхтамир, Одсүрэнгийн Санчирбал, Цээпилийн Азбаяр, Гомбосүрэнгийн Хишигсүрэн нарыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, шагналыг өнөөдөр гардуулан өглөө.


 


 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн