ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-09-13 | Уншсан: 206

   Монголын Хуульчдын холбооны ажлын хэсэг 2019 оны есдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа", "Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн зохицуулалт, шүүхийн практик” сэдвээр, УЕПГ-ын Мониторингийн хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунбаяр “Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн талаар”, “Эдийн засгийн гэмт хэргийн онцлог, түүнийг шалгахад анхаарах асуудал” сэдвээр, АШУҮИС-ийн багш, доктор, дэд профессор, хууль зүйн магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Говь-Алтай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 орчим хуульч хамрагдсан.

   Сургалтын үеэр Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир “Хуульч” аппликэйшний талаар танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм.

  Мөн ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны зургаан жилийн ойг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр, өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн