ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ IV ИХ ХУРЛЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2019-09-12 | Уншсан: 667

Хуульчдын холбооны IV Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг 2019 оны 9-р сарын 11-ний өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг хэлэлцэж баталлаа. Үүнд:

  • Хуульчдын холбооны IV Их хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
  • Хуульчдын холбооны IV Их хурлын хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.
  • Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжийн төслийг хэлэлцэж баталлаа.
  • Сонгуулийн зохион байгуулалт болон санал хураах цахим системийн ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий “Хяналтын хэсэг”-ийг байгууллаа.
  • Хуульчдын холбооны IV Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн “Ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэж баталлаа.

Иймд дээрх шийдвэрүүд гарсантай холбоотойгоор дараах зарыг хуульчид Та бүхэнд хүргэж байна.  

            Хуульчдын холбооны вебсайт шинэчлэгдсэн, хуульч аппликейшн нэвтрүүлсэнтэй холбогдуулан Хуульчдын холбооны www.mglbar.mn хуудас руу гишүүдийн нэвтрэх нэр нь и-мэйл хаяг болсныг анхаарч, холбооны 70116004 дугаарын утсаар залгаж холбоонд бүртгэлтэй и-мэйл хаягаа үнэн зөв байгаа эсэхийг шалгаж баталгаажуулна уу. Нууц үг сэргээж авах зааврыг  ЭНД  дарж харна уу.

Дээрх байдлаар гишүүнчлэлийн эрхээрээ амжилттай нэвтэрсэн хуульчид өөрийн төлөөллийн хэсэг (шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч)-ийг 2019 оны 9–р сарын  20-ны өдрийн 18:00 цагийн дотор баталгаажуулна уу.

Шаардлагатай тохиолдолд Монголын Хуульчдын холбооны мэдээллийн технологийн ажилтан Х.Наранхүү (утасны дугаар 70116004, 99986940)-тэй холбогдоно уу.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн