ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2019-09-02 | Уншсан: 480

   Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн хурал 2019 оны наймдугаар сарын 30-нд боллоо.
    Хурлаар тус хорооны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон хэрэгжүүлэх бусад ажлын талаар хэлэлцэв. Мөн тус хорооны дүрмийн төсөл /2018.09.13-ны өдөр Хуульчдын холбооны цахим хуудсанд байршуулсан/-тэй холбогдуулан хорооны гишүүдээс тодорхой санал ирээгүй тул уг дүрмийн төслийг хорооны гишүүдэд дахин хүргүүлж, түүнийг батлах эсэх санал хураалтыг 2019  оны есдүгээр сарын 02-16-ны өдрийн хооронд цахимаар явуулахаар тогтлоо.
   Түүнчлэн Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 87 дугаар тогтоолоор баталсан “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх түр журам”-ыг бүр журам болгон батлуулах болон уг журмын хүрээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцын талаар мэдээлэл сонссон байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн