“ДЭЛХИЙН “RAINMAKERS” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨ” ЗАЙН СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-08-28 | Уншсан: 324

   Олон Улсын Барын холбооны Хуулийн фирмийн зохион байгуулалтын хорооноос “Дэлхийн “rainmakers” эмэгтэйчүүдийн зөвлөгөө” сэдэвт зайн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр  зохион байгуулах гэж байна.

   “Rainmakers” нь шинээр бизнес санаачилж, санхүүжилт босгож, бизнес амжилттай хөгжүүлэхэд тусалдаг хүмүүс бөгөөд тус зайн сургалтад хамрагдсанаар дэлхийн өнцөг булан бүрийн төлөөлөгч эмэгтэйчүүдтэй санал солилцож, тэд хэрхэн бизнес хөгжүүлэгчид болсон туршлагаас хуваалцах боломжтой. Мөн хуулийн фирмүүд бизнесийн хөгжилд хойч үеийн хуульчдыг хэрхэн бэлтгэдэг талаар мэдээлэл олж авах юм. Тодруулбал, тус зайн сургалтын үеэр төлөөлөгч эмэгтэйчүүд амжилтад хүрэх арга зам, өөрсдийн туршлагаас хуваалцахаас гадна бизнесийн гараагаа дөнгөж эхэлж буй залуу эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх болно.

Чиглүүлэгч: Стратеги, маркетингийн зөвлөх, “Хуулийн фирмийн бизнесийн хөгжлийн шилдэг практикууд” номын зохиогч  Дэбора Фарон

Илтгэгчид:

  1. Кристина Блакловс, Хуульч, зөвлөх, Их Британийн төлөөлөл
  2. Лянэлл Түфери Хариа, Шинэ Зеландын төлөөлөл
  3. Дэанна Л.Киркпатрик , партнер, АНУ-ын төлөөлөл
  4. Аннализа Рийлэ, партнер, Итали Улсын төлөөлөл
  5. Наталие Ен, Хонконгийн төлөөлөл

   Сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай бөгөөд дараах холбоосоор бүртгүүлнэ үү. https://www.ibanet.org/Conferences/webinar-october-29.aspx

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн