ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ШИЙДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ШААРДЛАГА, САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

2019-08-14 | Уншсан: 675

       Монголын Хуульчдын холбоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцыг анхааралтай ажиглаж, Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тухай бүр нь санал, байр сууриа илэрхийлэн ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсгийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зүйл, заалтыг хасах Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Хараат бус, шударга шүүх” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үер хуульчид нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Ерөнхийлөгчийн гаргасан санал, Зөвшилцлийн ажлын хэсгийн шийдвэрийн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн ба хуульчдын санал, шаардлагыг УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга нарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Хуульчдын холбооны шаардлага, саналтай ЭНД дарж танилцана уу.

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн