"ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХИЙГ ХАНГАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ХОХИРОГЧДЫН ЭРХ" ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

2019-08-12 | Уншсан: 198

      Монгол Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл Төрийн бус байгууллага, Фридрих-Эбертийн сантай хамтран Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал болон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц болон тус конвенцийн нэмэлт протоколын хэрэгжилтийг сонсох зорилготой “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

     Тус хэлэлцүүлгийн явцад гарсан санал болон Монгол Улсы дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал болон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, нэмэлт протоколын хэрэгжилт, эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангахад тулгамждаж байгаа асуудал, шүүхээр эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шийдвэрлэхэд үүсэж байгаа хүндрэл, эрүү шүүлтийн хохирогч нарын хохирол нөхөн төлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдлуудыг хэлэлцэн дараах зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорт уламжлахаар тогтсон байна. Энд дарж Зөвлөмжтэй танилцна уу

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн