Монголын Хуульчдын холбооны Зөвлөл хуралдлаа

2019-07-29 | Уншсан: 761

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд;

1. Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны зарим гишүүнийг хүсэлтийн дагуу чөлөөлж, Прокурорын хорооны төлөөллөөс Ж.Чимгээ, Ж.Ганцэцэг, Шүүгчийн хорооны төлөөллөөс С.Өсөхбаяр нарыг тус хорооны гишүүнээр томиллоо.

2. Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн асуудлууд гарч байгаатай холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хуульчдын эрхийг хамгаалж, холбогдох хороодтой хамтран ажиллаж, дүгнэлт, санал гарган Зөвлөлд танилцуулахыг Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороонд үүрэг болголоо.

3. “Монгол хуульч” сэтгүүлийг үүсгэн байгуулав.

4. "Хуульчдын дөрөвдүгээр Их хурал"-ыг 2019 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулахаар товыг тогтоож, хурал зохион байгуулах Ажлын хэсгийг 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн