ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА

2019-07-09 | Уншсан: 683

   Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Хуульчдын холбоо, хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хуульчийг шагнаж, урамшууллаа.

   Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Улcын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, ахмад прокурор, дэд профессор Б.Галдаа, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Хуульчдын холбооны Сургалтын хорооны сургагч багш Д.Халиуна, Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Хуульчдын холбооны Сургалтын хорооны сургагч багш С.Мөнхжаргал, Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Г.Лхагвасүрэн, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн хяналтын прокурор О.Чулуунбаатар, Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлийн дарга Г.Хишигсүрэн, АШУҮИС-ийн багш, Хуульчдын холбооны Сургалтын хорооны сургагч багш М.Цэрэнбат, “Хан голомт” консалтингийн захирал, Хуульчдын холбооны Сургалтын хорооны сургагч багш Ц.Азбаяр, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга, “Түшиг партнерс” ХХН-ийн өмгөөлөгч Ц.Амартүвшин, Өмгөөлөгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Билгүүн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрх зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн, хуульч В.Оюун-Эрдэнэ, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, П.Бадамрагчаа нарыг шагнав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны долдугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигаар Хуульчдын холбооны гишүүн хуульч У.Мөнхбат, С.Баярсүх, Т.Булган нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан.

   Шагналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан өнөөдөр (2019.07.09) гардуулан өгч, хуульчдад баяр хүргэн цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн