“ХУУЛЬЧ” АППЛИКЭЙШНИЙ НЭЭЛТЭД УРЬЖ БАЙНА

2019-07-04 | Уншсан: 822

   Монголын Хуульчдын холбооноос гишүүн хуульчиддаа зориулан “Хуульч” аппликэйшнийг нэвтрүүлээд байна. Аппликэйшний нээлт 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11:45 цагт “Хуульчдын танхим”-д болно. Эрхэм хуульчид Та бүхнийг нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхийг урьж байна.

   Хуульчид энэхүү аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар өөрийн гишүүний үүргийн мэдээлэл болох сургалтын багц цаг хангалт, татвар төлөлтийн дүнгээ цаг тухай бүр авахаас гадна хуульчийн үргэлжилсэн сургалтандаа хамрагдах, онлайнаар төлбөр тооцоо хийх, хуульчдад хэрэгтэй шинэ мэдээ, мэдээллийг шуурхай авах боломжтой. Мөн хуульч, Хуульчдын холбооны эргэх холбоог дэмжсэн энэхүү аппликэйшнаар дамжуулан Хуульч Та гишүүний тодорхойлолт авах, санал хүсэлтээ уламжлах зэрэг олон боломжийг олж авах болно.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн