ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

2019-07-02 | Уншсан: 337

   Олон Улсын Барын холбоо(ОУБХ)-ны 2019 оны ээлжит чуулга уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдана. Чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 6000 гаруй хуульч оролцдог бөгөөд оролцогчдод шинэ мэдээ мэдээлэл авах, бусад улс орны хуульчидтай танилцах, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хууль зүйн салбарын олон асуудлын хүрээнд зохион байгуулагдах лекц, семинарт оролцох боломж нээгддэг юм.

   Одоогоор тус чуулга уулзалтад 100 гаруй орны 900 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд бүртгэл нь 2019 оны есдүгээр сарын 10-ныг хүртэл явагдана. Бүртгэлийн хураамж 4230 ам.доллар бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 06-наас өмнө бүртгүүлбэл эртэч шувуухайн хөнгөлөлтөд хамрагдаж 3630 ам.доллараар бүртгүүлэх боломжтой.

  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн