МУИС-ИЙН ХЗС-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЭРДЭНЭБУЛГАН ОРОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-06-28 | Уншсан: 227

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Хууль зүйн их сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 1хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.

   Төлөөлөгчдийг МУИС-ийн ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр МУИС-ийн шинэ номын санд хүлээн авч уулзав. Уулзалтад Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, З.Алтангэрэл, Ц.Мөнхбат Д.Түвшинтамир,  МУИС-ийн ХЗС-ийн хувийн эрх зүйн танхимын эрхлэгч Б.Амарсанаа,  ХЗС-ийн багш, доктор М.Уянга нар байлцсан юм.

   Уулзалтын үеэр МУИС-ийн ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган Хууль зүйн сургуулийн талаар товч мэдээлэл өгөөд, хууль зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хоёр сургуулийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

   Оросын Хуульчдын холбооны тэргүүн, О.Е. Кутафины нэрэмжит Москвагийн Хууль зүйн их сургуулийн ректор В.В.Блажеев “Хоёр улсын хууль зүйн салбарын хөгжлийн үндэс ижилхэн учраас Хуульчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд цаашдаа Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Москвагийн Хууль зүйн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллах бүрэн боломжтой” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн