ОРОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦАД БАРААЛХЛАА

2019-06-28 | Уншсан: 360

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Хууль зүйн их сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.

   Айлчлалын хүрээнд төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамцад бараалхлаа. Уулзалтын эхэнд хамба лам Д.Чойжамц төлөөлөгчдийг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээр зочилсонд талархаж буйгаа илэрхийлээд “Манай хийд коммунизмын үед Монголд ажиллаж байсан ганц хийд. Тэр үед ихэнх сүм хийд устсан. Манай хийдэд орос цэрэг байрлаж байсан учраас усталгүй үлдсэн. Тиймээс бид “Манай хийд орос цэргийн ачаар үлдсэн” гэж их ярьдаг” хэмээн хуучилсан. 

   Уулзалтын үеэр Оросын Хуульчдын холбооны тэргүүн В.В. Блажеев “Бид Монголын Хуульчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болно. Бидний ирээдүйн хамтын ажиллагаагаа танаар адислуулж байгаа болохоор амжилттай болно гэдэгт илтгэлтэй байна” хэмээв.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн