Хуульчдын холбооны ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

2019-06-20 | Уншсан: 254

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2019 оны зургадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа. Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг тайлагнах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан байгаа бөгөөд Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан.

   2019 оны зургадугаар сарын 19ий өдөр АШУҮИС-ийн багш, доктор, дэд профессор, хууль зүйн магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий зохицуулалт", "Төрийн албаны хуулийн шинэчлэл” сэдвээр, зургадугаар сарын 20-ны өдөр УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүгийн хуулийн хэрэглээ", "Зөрчлийн хуулийг хэрэглэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Дархан-Уул аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 70 орчим хуульч хамрагдсан юм. 

   Энэ үеэр Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир Хуульчдын холбооноос нэвтрүүлсэн “Хуульч” аппликэйшний талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн