ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2019-06-19 | Уншсан: 393


2019.06.12

   Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараах ажлын байрыг зарлаж байна:

Ажлын байр:

Хууль зүйн туслалцааны төвийн Хан-Уул, Чингэлтэй, Багануур, Сүхбаатар дүүрэг болон Ховд, Баян-Өлгий аймаг дахь салбарт.

Үндсэн чиг үүрэг:

  • Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх;
  • Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн, тууштай хамгаалах.

Тавигдах шаардлага:

1. Монгол Улсын иргэн;

2. Хууль зүйн их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

3. Хуульчийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх авсан;

4. Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;

5. Албан хэрэг хөтлөлтийн ерөнхий мэдлэгтэй;

6. Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

7. Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт.

 

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /Lac.gov.mn сайтаас татаж авах/

2. Төрийн албан хаагчийн анкет; /ТАЗ-ийн сайтаас татаж авах/

3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

4. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар;

5. Дээд боловсролын дипломын хуулбар; /эх хувийн хамт/

6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно/

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

8. Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;

 

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрдүүлж, өөрийн биеэр дурьдсан хугацаанд авчирч өгнө үү.

**Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Материал хүлээн авах хаяг:

Хууль зүйн туслалцааны төвийн байр. /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрны 3 давхарт 302 тоот, Хуульчдын гудамж, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар хот/

 

**Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4030 дугаарын утсаар холбогдоно уу.

 

-оОо-

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн