ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2019-06-07 | Уншсан: 8611

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн шийдвэрээр Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон.

   Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооноос шалгалтын талаар албан ёсны мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр (2019.06.07) хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын гишүүн Н.Туяа, Шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн Б.Бямба-Оюун нар оролцсон.

   Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2019 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 16:00 цагт эхэлж, 2019 оны долдугаар сарын 21-ний өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулах юм.

   Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтад нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn, https://burtgel.mglbar.mn/ цахим хаягт хандан мэдээлэл авах боломжтой. 

Холбоо барих: 70116364, 70116004 (Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн)

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн