ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-06-07 | Уншсан: 671

   Монголын Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн туслах ажилтнуудад зориулан “Өмгөөллийн ур чадвар, дадал олгох сургалт”-ыг 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

    Сургалтыг нээж Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс үг хэлсэн бөгөөд сургалтын хүрээнд Хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам  “ХулХХуульчийн ёс зүй” сэдвээр, МХХ-ны Зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх зүйн байдал, хүсэлт гаргах, хүсэлт шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, МХХ-ны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус хичээл заасан.

   Сургалтад нийт 60 өмгөөлөгчийн туслах ажилтан хамрагдсан бөгөөд тэдэнд сургалтад хамрагдсан “гэрчилгээ” болон Хуульчдын холбооноос гаргасан дүрэм, журмын эмхэтгэлийг олгосон юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн