"ЗАХИРГААН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ: ЯМААНЫ МАХ ХАЛУУН ДЭЭРЭЭ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-06-03 | Уншсан: 119

    Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос “Захиргааны хэм хэмжээний актын эрх зүйн зохицуулалт: ямааны мах халуун дээрээ" сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

    Тус хэлэлцүүлгээр “Монгол Улсын Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний актын хүрээнд гарсан шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” сэдвээр Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Н.Отгончимэг, “Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл, хяналт, зарим тулгамдсан асуудал” сэдвээр Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Б.Төрбат, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын баталсан хэм хэмжээний актын бүртгэл, хяналтын онцлог” сэдвээр хуульч, судлаач Д.Баттулга, Захиргааны хэм хэмжээний акт, Нэхэмжлэлийн шаардлагын төрөл” сэдвээр Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн доктор Ц.Цогт нар илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тус хэлэлцүүлгийг Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Т.Мөнх-Эрдэнэ хөтлөн явуулсан.

   Хэлэлцүүлгийн бичлэгийг ЭНД, ЭНД, ЭНД дарж үзнэ үү!

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн