“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-27 | Уншсан: 76

   Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Иргэний эрх зүйн хороо, Сургалтын хороо хамтран 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын ажилтнуудад захиалгат сургалт зохион байгууллаа.

   Энэхүү сургалтаар Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Төрбат “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” сэдвээр, мөн тус хорооны гишүүн Б.Баттогтох “Татварын хуулийн шинэчлэл сэдвээр, Иргэний эрх зүйн хорооны гишүүн Г.Цолмонгэрэл “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” сэдвээр тус тус мэдээлэл өгсөн.

   Сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын 250 гаруй ажилтан, албан хаагч хамрагдсан бөгөөд “Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хамааралтай хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар тодорхой мэдлэг, мэдээллийг олж авснаараа чухал ач холбогдолтой сургалт боллоо” хэмээн сургалтад оролцогчид онцолж байлаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн