АРХАНГАЙ АЙМАГТ ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-21 | Уншсан: 339

   Хуульчдын холбооны ажлын хэсэг 2019 оны тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Архангай аймагт ажиллалаа. Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг тайлагнах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан юм.

   2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр АШУҮИС-ийн багш, доктор, дэд профессор, хууль зүйн магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг “Эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбогдох эрх зүйн зохицуулалт”, “Түрээсийн гэрээтэй холбогдох эрх зүйн зохицуулалт” сэдвээр, тавдугаар сарын 21-ний өдөр “Хан голомт” консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн илтгэх, ятган үнэмшүүлэх чадвар”, “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Архангай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй хуульч хамрагдсан.

   Мөн сургалтын үеэр Монголын Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир Хуульчдын холбооны 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хуульчдын холбооноос нэвтрүүлж буй “хуульч” аппликэйшний талаар танилцуулга, мэдээлэл өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн