МАРГААШ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

2019-05-21 | Уншсан: 512

   “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг сар бүрийн 3 дахь хоногийн лхагва гаригт зохион байгуулж буй.

   Энэ удаагийн өдөрлөг 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн  “Дүнжингарав”, Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад 09:00-17:00 цаг хүртэл явагдана. 

    Холбоо барих: 70116004

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн