"ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2019"-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2019-05-20 | Уншсан: 947

   Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын форум"-ыг "Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо" сэдвийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. "Хуульчдын форум" нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг дээшлүүлэх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хуульчдын индэр билээ.

Хэзээ: 2019.06.13

Хаана: “Сorporate convention center”-т

Хураамж: 120.000 төгрөг. Хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг тооцно.

Дансны мэдээлэл: Голомт банк-1105083257(Гүйлгээний утга дээр овог нэр, регистрийн дугаараа бичнэ үү)

Бүртгүүлэх хугацаа: Бүртгэл 2019 оны 06 дугаар сарын 07-нд хаагдана. Жич: Хүний тоо хязгаартай.

Цахимаар бүртгүүлэх:  ЭНД дарж бүртгүүлнэ үү!

Холбоо барих: 70116004, 70116364, 99794221

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн