ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН 2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЛАА

2019-05-07 | Уншсан: 480

   Хуульчдын холбооноос хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог сайжруулах, сургалтын шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд буй. Энэ ажлын хүрээнд сургалтыг сэдэвчилсэн болон сонгож судлах байдлаар зохион байгуулж байна. 2019 оны тавдугаар сард зохион байгуулах нийт 24 сургалтын хуваарь гарсан бөгөөд хуульч Та Холбооны цахим хуудас болон “Хуульч” аппликэйшнийг ашиглан өөрт тохиромжтой өдөр, цагийг сонгон сургалтад бүртгүүлж, цахимаар төлбөрөө төлөх боломжтой юм.  

   Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Сургалтын хорооны 70116065 утсаар лавлана уу.

Жич:

  • Сургалт эхлэхээс 2 хоногийн өмнө сургалт явагдах байршлыг урьдчилан мэдэгдэнэ.
  • 2014, 2015, 2016, 2017, 2018 оны сургалтын багц цагаа нөхөн тооцуулах боломжтой.
  • Сургалтын төлбөрийг цахимаар төлөх боломжгүй бол дансаар шилжүүлж болно.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн