Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны даргаар Хаянхярваагийн Сэлэнгэ томилогдлоо

2019-05-06 | Уншсан: 475

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хурлаар Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны даргаар Хаянхярваагийн Сэлэнгийг томиллоо.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Төгссөн сургууль:

  • 1976-1981 онд Узбекстаны их сургуулийн хуулийн факультетийг эрх зүйч мэргэжлээр;
  • 1984-1986 онд Марксизм-Ленинизмийн сургуулийг улс төр судлаачаар;
  • МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Мэргэжил, боловсрол: Хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1981-1986 онд Дорноговь аймгийн Прокурорын газарт хэсгийн прокурор, мөрдөн хяналтын прокурор;

-1986 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшаар ажиллаж байна.

Холбоо барих: kh_selenge@yahoo.com

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн