Дундговь аймагт хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа

2019-04-10 | Уншсан: 328

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллалаа.

    Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг тайлагнах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд тухайн аймгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явууллаа. Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалт” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй”, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” сэдвээр,  АШУҮИС-ийн багш, доктор, дэд профессор, Хууль зүйн магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр  тус тус хичээл заасан. Тус сургалтад Дундговь аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хуульч хамрагдсан юм. 

   Мөн сургалтын үеэр Тамгын газрын дарга Ц.Ганболд Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд орсон нэмэлт, өөрчлөлт болон Монголын Хуульчдын холбооны 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хуульчдын холбооноос нэвтрүүлж буй “хуульч” аппликэйшний талаар танилцуулга, мэдээлэл өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн