“МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУЛЬЧДЫН ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУЛЬЧДЫН ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ”
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
Удирдамж
ШУА-ийн Философийн хүрээлэнд “Монголчуудын ёс суртахуун–эрх зүйн хөгжлийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг иж бүрэн тодорхойлох нь” (2017-2019) төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд “Монгол Улс дахь хуульчдын ёс зүйн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбооноос хамтран зохион байгуулж байна.
Хурлын зорилго: Ёс суртахууны онолын багц асуудлууд болон Монголын хуульчдын ёс зүйн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, ёс зүйн зангилаа асуудлуудыг тодорхойлоход уг хурлын зорилго оршино.
Эрдэм шинжилгээний бага хурлыг санаачлагч:
- ШУА-ийн Философийн хүрээлэн
Хамтран зохион байгуулагч:
- МУИС-ийн Хууль зүйн сургууль
- Монголын Хуульчдын холбоо
Хэзээ: 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, Улаанбаатар хот
Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэн “Хуульчдын танхим”
Хурлын хэлэлцэх асуудлыг дараах байдлаар томьёолж байна.
- Ёс суртахууны онолын багц асуудлууд
- Ёс суртахуун хуулийн амин сүнс болохын учир
- Хуульчдын мэргэжлийн ёс зүйн агуулга
- Монголын хуульчдын ёс зүйн өнөөгийн байдалд хийх дүгнэлт
- Монголын хуульчдын ёс зүйн зангилаа асуудлууд
- Хуульчдын ёс зүйн дагаж мөрдөж буй хэм хэмжээнд хийсэн шинжилгээ
- Хуульчдын ёс зүйн хэм хэмжээг төгөлдөржүүлэх үндсэн асуудал
Хуралд оролцогчдын мэдүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. Мэдүүлгийг angelnice999888@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлэх тул илтгэлийн бүрэн эхийг цахим хэлбэрээр 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл angelnice999888@gmail.com хаягаар хүлээж авна.
Хурлын илтгэлд тавигдах шаардлага:
- А4 (210*297мм) 10-15 нүүр
- Үсгийн фонт- Times new roman, хэмжээ-12, мөр хоорондын зай-1.15 байна.
- Илтгэгчийн нэр, ажлын газар, албан тушаал, эрдмийн зэрэг, цолыг баруун дээд талд бичсэн байх
- Гарчгийг тод хар том үсгээр бичих
- Ишлэлийг хуудас бүрийн дор дугаарлаж оруулах
- Нэр томьёоны тайлбар, тодруулгыг баруун дээд хэсэгт нь тусгай тэмдэгт эсвэл араб тоогоор тэмдэглэж, хуудасны доод талд бичих
Илтгэгчийн талаарх мэдээллийг дараах зааврын дагуу бичиж ирүүлнэ үү.
д/д |
Илтгэгчийн нэр |
Илтгэлийн сэдэв, товч агуулга |
Ажил, албан тушаал |
Эрдмийн зэрэг, цол |
Харилцах утас, e-mail |
|
|
|
|
|
|
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн
15141 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, баруун сэлбийн гудамж-15
Утас: +976-11-330847, +976-11-331512, факс: 330846
Цахим хуудас: www.ip.ac.mn