“АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-04-05 | Уншсан: 521

   Буриад улсын Засгийн газар, Буриадын Улсын их сургууль, Буриад Улсын Дээд шүүх, Буриад улсын Арбитрын Шүүх, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургууль, Хятадын харьцуулсан эрх зүйн холбоо, Хятадын улс төр, хууль зүйн их сургуулийн харьцуулсан эрх зүйн институт хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны  өдөр зохион байгуулах “Ази-Номхон далайн орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт 10 дахь удаагийн олон улсын залуучуудын онол-практикийн хэлэлцүүлэгт залуу эрдэмтэд, их сургуулийн багш нар, оюутан залуус Та бүхнийг оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлгийн гол зорилго:

    Засгийн газрууд, эрдэм шинжилгээний нийгэмлэгүүд болон ОХУ, Ази-Номхон далайн бүсийн улсууд, бусад орны олон улсын эрх зүйн харилцааг бэхжүүлэхэд оршино.

Үйл ажиллагаа:

  • Эрдэмтэд, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, харьцуулсан эрх зүйн судалгааны төвүүд харилцан гэрээ, хэлэлцээр байгуулах;
  • ОХУ, Ази-Номхон далайн бүсийн улсууд, бусад улсын Засгийн газар хоорондын шүүх болон хүний эрхийг хамгаалах, хууль сахиулах салбарт хамтын ажиллагааг бий болгох, бэхжүүлэх;
  • Ази-Номхон далайн бүсийн улсуудын ирээдүйн хуульчдыг бэлтгэх, сургах тал дээр харьцуулсан судалгааны ажлыг өргөжүүлэх;
  • Азийн бүс нутаг дахь хүн амын эрх зүйн боловсролын ойлголт болон санал санаачилгыг хөгжүүлэх.

Хэлэлцүүлэг нь дараах салбар хуралдааны хүрээнд явагдана:

  • “Ази-Номхон далайн бүсийн улсуудын харьцуулсан эрх зүйн үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн асуудлууд”;
  • “Олон улсын харилцаа болон олон улсын эрх зүй”;
  • “Ази-Номхон далайн бүсийн улсуудын харьцуулсан эрх зүйн иргэний хуулийн асуудлууд”;
  • “Ази-Номхон далайн бүсийн улсуудын харьцуулсан эрх зүйн эрүүгийн хууль, гэмт хэргийн асуудлууд”;
  • “Харьцуулсан эрх зүйн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, шүүх эмнэлгийн асуудлууд. Ази-Номхон далайн бүсийн улсуудын хууль сахиулах байгууллагууд”.

    Түүнчлэн тус хэлэлцүүлгийн үеэр “Гэмт хэргийн эсрэг боловсролын олон улсын туршлагыг их дээд сургууль, оюутан залуусын оролцоон дээр хэрэгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалт болно.

Бүртгэл: Бүртгүүлэх хүсэлтийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүртэл labatr@mail.ru хаягаар хүлээн авна.

Хэлэлцүүлэг болох өдөр: 2019 оны дөрөвдүгээр сарын 18

Хэлэлцүүлэг болох газар: 670000, ОХУ, БНБУ, Улаан үүд, Буриад улсын Их сургууль, №7 корпус, 7409 тоот.

Хэл: Орос, Англи, Хятад, Монгол.

    Оролцогчид илтгэл бэлтгэж,  хэвлэлтэд өгөх, хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавих боломжтой. Илтгэл тавих хүсэлтэй бол илтгэлээ 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор labatr@mail.ru хаягаар явуулна уу.

Бусад арга хэмжээ:

    2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 16:00 цагт илтгэгч нарт зориулсан “Хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн өмнө илтгэл тавих арга зүй” сэдэвт сургалт явагдана. 

  Оролцогчид 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдах “Криминалист уншлага” хэлэлцүүлэгт оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://yadi.sk/i/Zms0_GSrgUXL_Q

    Соёлын үйл ажиллагааны хүрээнд буддын шашны бунхан болон бусад Буриадын үзвэр үйлчилгээний газруудтай танилцана.     

   Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн