ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2019-04-03 | Уншсан: 479

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Чиг үүргийн хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан нар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн ажилтан Жессика Фарр болон Э.Анхбаяр нарыг 2019 оны дөрөвдүгээр сарын 02-нд хүлээн авч уулзлаа.

   Уулзалтаар шилжилт хөдөлгөөн, ялангуяа дотоодын шилжилт хөдөлгөөн, орон нутгаас шилжин суурьшиж буй ажилчид, эмэгтэйчүүд, хүүхэд, оюутнуудын асуудал, тэдний эрхийг хамгаалах, шилжин суурьшихтай холбоотой багц мэдээлэл бэлтгэх зэрэг үйл ажиллагааг төсөл боловсруулан, хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Мөн хууль тогтоомжийн судалгаа хийх, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих замаар хуульчдыг чадавхжуулах ажлыг  хэрэгжүүлэхээр ярилцсан юм. 

   Түүнчлэн 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан “Хуульчдын форумд” Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Монголын Хуульчдын холбоонд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байсан бөгөөд 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах “Хуульчдын форумд” оролцох, дахин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн