ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО 

2019-04-03 | Уншсан: 248

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Метте Якобсгаард, Хөтөлбөрийн удирдагч Д.Оюунчимэг, Жендэр болон иргэний нийгмийн асуудал эрхэлсэн зөвлөх Надежда Лютенко нарыг 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Чиг үүргийн хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан, Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хулан, Г.Сарангэрэл нар оролцсон.

  Уулзалтын үеэр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллахаа илэрхийлж, жендэрт суурилсан хүчирхийлэл, өрсөлдөөн болон зар сурталчилгааны хуулийн асуудлаар хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулсан. Түүнчлэн гэр бүл, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүчирхийллийн хохирогчдод чиглэсэн үйл ажиллагаа явуулах, хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг хуульч, өмгөөлөгчдийг чадавхжуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын үр дүнд Монголын Хуульчдын холбоо Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хөтөлбөрийн Хяналтын зөвлөлд орж, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллахаар тохиролцсон юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн