АКТИВ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2019-04-01 | Уншсан: 657

   Актив удирдлагын тухай хуулийн төсөл нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж эдийн засгийг сэргээн иргэд, айл өрх, аж ахуйн нэгжийг санхүүгийн гүн хямралд орохоос урьдчилан сэргийлэх, Банкны салбарын тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор боловсруулагдсан байна. Уг хуулийн төсөл нийт 10 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зарим чанаргүй активыг шилжүүлэн авах, түүнтэй холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан чиг үүрэг бүхий хувийн хөрөнгө оруулалт давамгайлсан төрийн өмчийн оролцоотой Актив удирдлагын компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, эрхлэх үйл ажиллагааны хүрээ зэргийг тогтоосон байна. Иймд Монгол Улсад санхүүгийн үйл ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгж байгууллага, иргэн гээд хэн бүхэнд хамааралтай Актив удирдлагын тухай хуулийн төсөлд санал өгөхийг уриалж байна. Та саналаа bariashirsuren@mglbar.mn и-мэйлээр болон info@mglbar.mn цахим хуудсаар өгнө үү.

   Төслийг ЭНД дарж татаж авна уу!

Холбоо барих: 70116004

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн