ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШЛОГДЛОО

2019-03-25 | Уншсан: 76

      Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сантай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр ХБНГУ-ын Байротын их сургуулийн Хуулийн сургуулийн профессор, доктор Бернд Канновски багшаар “Дампуурлын эрх зүйн зохицуулалт”, “Худалдааны маргаан шийдвэрлэх ажиллагаа сэдвээр” хуульчдад зориулан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч профессор Бернд Канновскигийн ажлын зохион байгуулалтын асуудалтай холбоотойгоор тус хэлэлцүүлгийг цуцлах болсныг мэдэгдэж, Ханнс-Зайделийн сан бүртгүүлсэн хуульчдаас хүлцэл өчлөө.

   Ханнс-Зайделийн сангаас 2019 оны тавдугаар сарын сүүлээр үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн чиглэлээр өндөр мэргэшсэн туршлагатай судлаачийг урьж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул энэ чиглэлийн хуульчидтай уулзалт хийж болох талаар мэдэгдлээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн