МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО КЫРГЫЗ УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2019-03-22 | Уншсан: 369

    Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан Бүгд Найрамдах Кыргыз Улсын Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Б.С.Райымкуловыг 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, удирдлага, гишүүнчлэлийн талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм.  

    Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2019 оны гуравдугаар 20-ны өдөр болж, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Кыргыз Улсын Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Б.С.Райымкулов нар санамж бичгийг үзэглэж баталгаажуулав. Санамж бичиг үзэглэх ёслолд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар байлцсан юм.

    Тус хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд хоёр байгууллагын харилцааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл, туршлага хуваалцах, хоёр орны хууль зүйн салбарын талаар мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоорондын харилцааг сайжруулахад олон улсын туршлагыг хамтран судлах, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн