УРИАЛГА

2019-03-20 | Уншсан: 210

    Монголын Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн явуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

    Энэ чиг үүргийнхээ дагуу “Хүүхдийн эрхийн хамгаалал” сэдэвт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь “Лантуун дохио” ТББ-тай хамтран ажиллаж холбооны нийт ажилчид тус байгууллагын үйл ажиллагааг дэмжин тогтмол хандив өгөхөөр боллоо.

Та өдөр бүр ердөө

  • 100 төгрөг хандивласнаар жилд нийт 36.500 төгрөг;
  • 300 төгрөг хандивласнаар жилд нийт 109.500 төгрөг;
  • 500 төгрөг хандивласнаар жилд нийт 182.500 төгрөгийг сайн үйлсэд зарцуулах юм.

    Хамгийн гол нь Таны хандивлаж буй мөнгөн дүн нэг ч төгрөгний шимтгэлгүйгээр “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй төсөл болох “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн бүтээн байгуулалтын ажилд маш том хувь нэмэр болон очих юм.

    Иймд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид Та бүхнийг “Лантуун дохио” ТББ-ын хандивын аянд нэгдэн “Ид шидтэй ах, эгч” болохыг албан ёсоор уриалж байна.

    “Лантуун дохио” ТББ нь 2013 оноос хойш хүчирхийлэл, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд таниулах зорилготойгоор тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд "Нүдээ нээ" хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн, "Ид шидийн орон" төсөл, "Ид шидийн уут" зөв үйлсийн аян зэргийг хэрэгжүүлж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Б.Энхзаяатай enkhzaya.zaya000@gmail.com эсвэл 7011-6065 утсаар холбогдож лавлана уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн