ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатартай уулзлаа

2019-02-20 | Уншсан: 660

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатартай 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр уулзлаа.

    Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Ингэхдээ шүүгчдийн 2014 оноос хойшх хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийн тооцоог хамтран шийдвэрлэх, хуульчийн гэрчилгээтэй захиргааны ажилтнуудын хуульчийн үргэлжилсэн сургалтыг хамтран зохион байгуулах, холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах, шүүгч-сургагч багшийг бэлтгэх, сургалтад хамруулах, шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт гаргах асуудлыг журамлах, хуульчийн мэргэжлийн нийгмийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, 2019 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг гарган бүтээлчээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Монголын хуульчдын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн