Монголын Хуульчдын холбооны хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх төслийн хүрээнд зөвлөх сонгон шалгаруулах удирдамж

2019-02-13 | Уншсан: 416

    Монголын Хуульчдын холбооноос хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажилтай холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийх, олон улсын туршлага судлах, үнэлгээний үр дүнд зөвлөмж боловсруулах зөвлөх сонгон шалгаруулна.

1. ЗӨВЛӨХИЙН ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ:

  • Монголын Хуульчдын холбооны хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөр, сургалтын сэдэв, агуулга, арга зүй болон хэлбэрийг судалж, үнэлгээ хийх;
  • 2017-2018 онд зохион байгуулсан хуульчийн үргэлжилсэн сургалтын үнэлгээний хуудсыг нэгтгэн, дүн шинжилгээ хийх;
  • Залуу хуульчдын сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх зорилгоор залуу хуульчидтай фокус бүлгийн ярилцлага хийх;
  • Сургагч багш нартай сургалтын хөтөлбөр, арга зүй, хэлбэр болон сургагч багш нарт тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, сургалтын тогтолцоог сайжруулах талаар санал авч, нэгтгэх;
  • Судалгаа, ярилцлагын үр дүнд нэгдсэн тайлан бэлтгэж, зөвлөмж боловсруулах.

2. ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Хууль, эрх зүйн магистраас доошгүй зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Судалгааны ажил хийж байсан туршлагатай байх;
  • Сургалтын хөтөлбөр, модуль боловсруулж байсан туршлагатай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Сургалтын арга зүйн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

    Сонгон шалгаруулалтад оролцогч нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорх и-мэйл хаягаар өөрийн хүсэлт, ажлын намтар болон гүйцэтгэсэн судалгааны ажлын танилцуулгын хамт явуулах эсхүл өөрийн биеэр Монголын Хуульчдын холбооны 506 тоотод авчирч өгнө үү.

И-мэйл: ichinkhorloo.mba@gmail.com

Хаяг: Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот

Утас: 9984-2121, 7011-6004

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн