НИДЕРЛАНД УЛСЫН ГААГ ХОТНОО БАЙРЛАХ ОЛОН УЛСЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ТАНИЛЦАХ АЙЛЧЛАЛД УРЬЖ БАЙНА

2019-02-02 | Уншсан: 671

    Монголын Хуульчдын холбоо, Гадаад харилцааны яам хамтран Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад зориулан Нидерландын Гааг хотод байрлах “Арбитрын байнгын шүүх” /Permanent Court of Arbitration/, “Гаагийн олон улсын эрх зүйн академи” /The Hague Academy of International Law/, “Гаагийн олон улсын хувийн эрх зүйн конференц” /Hague Conference on Private International Law/, “Олон улсын эрүүгийн шүүх” /International Criminal Court/, “Олон улсын шүүх” /International Court of Justice/, “Гааг дахь Олон улсын хуульчдын холбоо” /International Bar Association in Hague/, “Олон улсын Прокуроруудын холбоо” /International Association of Prosecutors/, “Нидерландын хуульчдын холбоо” /Netherlands Bar Association/ зэрэг олон улсын хууль, эрх зүйн салбарын 8 байгууллагын үйл ажиллагаатай  танилцах айлчлалыг 2019 оны дөрөвдүгээр сарын 26-аас тавдугаар сарын 03-ны хооронд зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаанд 15-20 хуульчийг хамруулах юм.

Хуульчдад тавигдах шаардлага:

  • Монголын Хуульчдын холбооны гишүүний татварын үлдэгдэлгүй байх;
  • Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа бүрэн хангасан, сургалтын төлбөрийн үлдэгдэлгүй байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.

    Сонирхсон хуульчид 2019 оны 02 дугаар сарын 15-ны дотор бүртгүүлнэ үү!

    Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn, Олон улсын эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Аригунтай arigungalt@gmail.com эсвэл 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн