Ахмад хуульчдад хүндэтгэл үзүүллээ

2019-02-01 | Уншсан: 554

    Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооноос хууль зүйн салбарын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхан, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө залуу нас, мэдлэг чадвар, зүрх сэтгэлээ зориулж, бусдад үлгэр жишээ, өмөг түшиг болсон ахмад хуульчдад хүндэтгэл үзүүллээ.

    Ахмад хуульч Цэрэнбалжирын Бүжинлхам, Гаваагийн Хандсүрэн, Жамцын Яринпил нарын гэрт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар өчигдөр зочилж, гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүлэв.

    Хууль зүйн салбараас төрсөн хоёр академич болох Содовсүрэнгийн Нарангэрэл, Жүгнээгийн Амарсанаа нарт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан өнөөдөр /2019.02.01/ хүндэтгэл үзүүллээ. Мөн ахмад прокурор Баянмөнхийн Төмөрчөдөрт хүндэтгэл үзүүлэв.

   Ахмад хуульч Бат-Очирын Тогоохүү, Лувсангэндэнгийн Чулуунбаатар, Цэнджавын Итгэл, шинэхэн гавьяат Намжилдоогийн Чадраабал нарт хүндэтгэл үзүүлж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав.

    Тамгын газрын ахмад ажилтан Тангадын Жимсээ, Жадамбын Туяа нарт хүндэтгэл үзүүлэв.

  

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн