Хуульчдын холбооны Зөвлөл хуралдаж, зарим чиг үүргийн хорооны даргыг томиллоо

2018-01-30 | Уншсан: 344

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. Тус хуралд Зөвлөлийн 43 гишүүний 22 нь биечлэн ирж, 5 гишүүн бичгээр саналаа өгсөн.

    Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны даргаар Цоодолын Батболд, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны даргаар Навагчамбын Баасанжав, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны даргаар Мөнхбатын Баяраа, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны даргаар Шагдарсүрэнгийн Нарантуяа нарыг томиллоо. Тогтоол ТАТАХ

2. Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр Намжилдоржийн Мөнхзулыг томиллоо. Тогтоол ТАТАХ

3. Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүн Баатаржавын Эрхэмбаярыг өөрийн гаргасан хүсэлтийн дагуу хорооны гишүүнээс чөлөөллөө. Тогтоол ТАТАХ

4. Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээч Гомбын Должинсүрэнг өөрийн гаргасан хүсэлтийн дагуу ажлаас чөлөөллөө. Тогтоол ТАТАХ

5. Хуульчдын холбооны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх байгууллагын судалгааг хийж, 5-аас доошгүй аудитын байгууллагын танилцуулга, үнийн саналыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Зөвлөлд танилцуулахыг Тамгын газарт даалгалаа. Тогтоол ТАТАХ

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн