Шинэ хуульчид тангараг өргөж, гэрчилгээгээ гардан авлаа

2017-12-20 | Уншсан: 424

    Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элссэн 45 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр/2017.12.19/  Хуульчдын танхимд зохион байгууллаа.

    Эдгээр хуульч нь Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 140 дүгээр тушаалаар тус холбооны гишүүнээр элссэн бөгөөд хуульд захирагдаж, хуульчийн үүрэг, мэргэжлийн ёс зүйг чанд баримтлан, шударга ёс, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг цаг ямагт хамгаалж байхаа  төр, ард түмэндээ батлан тангараглалаа.

    Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, УЕП-ын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригбаатар, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нарын хүндтэй зочид оролцсон бөгөөд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосон юм.

         

 

    

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн