ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-11-23 | Уншсан: 371

    Монголын Хуульчдын холбоо, Японы Өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо хоорондын гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

    Санамж бичгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Японы Өмгөөлөгчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Охара Масатоши,  Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар үзэглэлээ.

    Талууд гурван байгууллагын гишүүн хуульчдыг Япон болон Монгол Улсын хоорондын солилцооны хөтөлбөрт хамруулах, эрх зүйн салбарын мэдээлэл, материалыг солилцохыг дэмжих замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чин хүсэлтэй байгаа бататгаж энэхүү санамж бичгийг үзэглэлээ. Түүнчлэн хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, эрх зүйн судалгааны салбарыг хөгжүүлэхэд хамтын дэмжлэг үзүүлэх, хууль болон хуульч мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэхийг эрмэлзэх, хөгжүүлэх, эв найрамдал, хамтын ажиллагаанд суурилсан харилцаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд солилцооны хөтөлбөр болон эрх зүйн нийтлэл, мэдээлэл, материал болоод хоёр улсын хуульчдын харилцан айлчлалаар дамжуулан шинээр нэгдэж буй гишүүн хуульчийн гишүүнчлэлийг бэхжүүлэхэд хүчин зүтгэл гаргахаар тохиролцсон юм.

    Ёслолын ажиллагааны үеэр талууд “Хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааны тогтолцоо, хамрах хүрээ, түүний зохицуулалт”, Хуульчийн эрх зүйн байдал, бие даасан, хараат бус байдал” сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон бөгөөд тус үйл ажиллагаанд гурван байгууллагын төлөөлөл болох нийт 30 гаруй хуульч, өмгөөлөгч оролцсон юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн