“МОНГОЛ УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН АРБИТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА: ЦААШДЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ” ХУРАЛ БОЛЛОО

2017-11-23 | Уншсан: 374

    Монголын Хуульчдын холбоо, Монголын ба олон улсын үндэсний арбитрын дэмжлэгтэйгээр Хонгконгийн Олон улсын арбитрын төв, “Шэйрмэн энд Стерлинг” хуулийн фирм хамтран “Монгол Улс дахь олон улсын арбитрын үйл ажиллагаа: цаашдын хөгжлийг тодорхойлох нь” сэдэвт хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

    Хурлын үеэр арбитрч Т.Алтангэрэл, Н.Бямбасүрэн болон “Шэйрмайн энд Стэрлинг”, “ЭмДиЭс ХанЛэкс”, “Махони Лиотта”, “Хоган Ловэллс”, “Зонг Лун” хуулийн фирм, Сингапурын их сургууль, Хонгконгийн Хятадын их сургууль, Монголын Уул уурхайн корпораци, Хонгконгийн Хууль зүйн газрын төлөөлөгчид “Хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчин, практик, тулгамдаж буй сорилт, хүндрэл, цаашид авах арга хэмжээ”,  “Монгол Улсын Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ: Эрхийг хамгаалах баталгаа ба арбитр”, “Уул уурхайн салбарт хэлэлцээр хийж, гэрээ байгуулах, маргааныг шийдвэрлэх”, “БНХАУ-ын Засгийн газраас санаачлан явуулж байгаа Бүс ба Зам ажлын хүрээнд гарч болзошгүй  эрх зүйн эрсдэл, маргааныг практикт суурилан шийдвэрлэх нь” зэрэг сэдвээр илтгэл тус тус тавьж хэлэлцүүлсэн юм. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн