"ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙ БА САХИЛГА" СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-10-12 | Уншсан: 622

            Шүүхийн ёс зүйн хорооны урилгаар Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх судлалын профессор Моригива Ясүтомо, Канадын Нова Скошиа мужийн Дээд шүүхийн шүүгч, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны дарга, Канадын Дээд шүүхийн шүүгчдийн холбооны гишүүн Шүүгч Роберт Врайт нар манай улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо, Мэргэжлийн хариуцлагын хорооноос хоёр багштай зөвшилцсөний дагуу “Хуульчийн ёс зүй ба сахилга” сэдэвт сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Хуульчдын танхим”-д амжилттай зохион байгууллаа.

      Сургалтын хүрээнд Моригива Ясүтомо “Либерал ардчилал дахь хуульчийн мэргэжлийн ёс зүйн гүйцэтгэх чиг үүрэг” сэдвээр, Роберт Врайт “Канад дахь Хуульчийн ёс зүй ба сахилга” сэдвээр хичээл заасан бөгөөд сургалтад Ёс зүйн хороо, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүд болон Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүд, Хуульчдын холбооны Чиг үүргийн болон сайн дурын хорооны дарга нар, Хууль зүйн сургуулиудын ёс зүйн чиглэлээр хичээл заадаг багш нарын төлөөлөл бүхий 55 хуульч хамрагдлаа.

    Сургалт лекц, хэлэлцүүлгийн хэлбэрээр явагдсан бөгөөд хуульчийн ёс зүйн талаар Япон, Канад улсын туршлагыг судалсан өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн